Үндсэн агуулга руу шилжих

Medical Information

Анагаахын мэдээлэл

Духны өргөлт·Хөмсөг өргөлт2021.07.22

Залуужуулах нүдний мэс заслаар маргааш илүү залуу харагдаарай

SH гоо сайхны мэс заслын эмнэлэг

Залуужуулах зовхины мэс заслын ачаар маргааш илүү залуухан харагдана!

Хүн бүрийн зайлсхийхийг хүсдэг зүйл бол яах аргагүй нас ахих

явдал юм. Нас ахиж эхлэх үед бие физиологийн өөрчлөлтүүд

гарч эхэлдэг бөгөөд нүүрний энд тэнд хөгшрөлтийн

ул мөр тодорч эхэлдэг. Өөрчлөгдсөн өөрийн

төрхөөс болоод залуу насаа дурсан санах

үе ч гардаг. Ялангуяа нүдэнд илрэх хөгшрөлтөөс үүдэн

улам ч овортой, дүнсгэр төрхтэй болгодог.

Каннам гоо сайхны SH эмнэлгийн залуужуулах зовхины мэс заслын тусламжтайгаар

өнөөдрөөсөө маргааш илүү залуужих боломжтой юм.

Дунд насны болон залуужуулах зовхины мэс засал гэхээр хамгийн гол төлөөлөл болох

мэс засал бол дээд зовхины мэс засал (блефаропластика) юм. Дээд зовхины мэс засал нь

унжсан зовхийг тайрч аван, нүдний үйл ажиллагааны болон гоо зүйн талыг

зэрэг эргүүлэн олгох боломжтой мэс засал юм. Зовхи

унжсанаар харааны талбайг хумих тул бүртийх, тухгүй байдал үүсэж,

нүд хорсох, хүндрэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Давхрааны шугам

далдарснаар тухайн хүний төрх огт өөр хүн шиг болж

харагддаг. Нүдний эдгээр илүүдэл өөхийг авч

дахин тод, үзэсгэлэнтэй нүдийг бүтээж өгөх боломжтой

арга бол дээд зовхины мэс засал билээ.

Дээд зовхины мэс заслын хамт залуужуулах зовхины мэс засалд санал болгодог

өөр нэг арга бол хөмсөгний доод өргөлт юм. Хөмсөгний доод өргөлт нь

хөмсөгний яг доод хэсгээр зүсэлт хийн унжсан арьсыг татаж өгөх

мэс заслын арга бөгөөд арьс нь зузаан, хатуу тохиолдолд ч байгалийн мэт,

сэргэг харцыг бий болгох боломжтой.

Ялангуяа давхраагүй хүмүүс, мөн давхраа хийлгэхийг хүсдэггүй

хүмүүс ч хөмсөгний доод өргөлтийн тусламжтайгаар өөрийн төрхийг

хадгалан үлдэж, хөгшрөлтийн ул мөрийг арилгах мэс засал хийлгэх боломжтой.

Каннам гоо сайхны SH эмнэлэгт дээд зовхины мэс засал болон

Хөмсөгний доод хэсгийг өргөх мэс заслыг зөвлөж буй шалтгаан нь

унжсан арьс их байгаатай холбоотой юм. Унжсан арьс их байвал

давхрааг хичнээн гоё загварчилсан ч хүссэн зураас

сэтгэлд нийцэхүйц гарахад хэцүү байдаг. Хөмсөгний доод хэсгийг өргөх мэс заслын

тусламжтайгаар унжсан арьсыг авч, дээд зовхины мэс заслын аргаар

давхрааны зураасыг шинээр гарган илүү тод, төрөлхийн мэт

үзэсгэлэнтэй нүдийг бүтээх боломжтой юм.

Каннам дахь гоо сайхны SH эмнэлэг нь хувь хүний хөгшрөлтийн зэрэг,

нүдний төрх, нүүрний ерөнхий зохицлыг харгалзан үзсэн

залуужуулах нүдний мэс заслыг санал болгодог. Мэс заслын дараа ч гэсэн

1:1 тусгай анхаарал халамжаар илүү тогтвортой эдгэрэхэд нь

тусалдаг тул та бүрэн тайван байж болно.

Хөгшрөлтийн улмаас алдсан эрүүл мэнд, гоо үзэсгэлэнг SH гоо сайхны эмнэлэг

эргүүлэн авчирч чадна!

Үргэлжлүүлэн унших анагаахын мэдээлэл

Хөмсөгний доод хэсгээр татах: сорви үлдэхээс эмээх сэтгэлийг бууруулсан нарийн нямбай хандлага
Духны өргөлт·Хөмсөг өргөлт2025.10.27

Хөмсөгний доод хэсгээр татах: сорви үлдэхээс эмээх сэтгэлийг бууруулсан нарийн нямбай хандлага

Хөмсөгний доод хэсгээр татах: сорви үлдэхээс эмээх сэтгэлийг бууруулсан нарийн нямбай хандлага бүхий SH (Эс Эйч) гоо сайхны эмнэлэг байна. Сүүлийн үед толинд харахдаа "Нүд нэг л бүүдгэр харагдаад байна уу даа..", "Өмнөх шигээ байхаа болиод сэтгэл дундуур байна.." гэсэн мэдрэмж төрж байсан удаа бий юу? Цаг хугацаа өнгөрөх тусам нүүрний хамгийн эхэнд…

SH гоо сайхны мэс заслын эмнэлэгДэлгэрэнгүй →
Хөмсөгний доод хэсгээр татах мэс заслын эмнэлгээ анхааралтай сонгоорой
Духны өргөлт·Хөмсөг өргөлт2025.10.21

Хөмсөгний доод хэсгээр татах мэс заслын эмнэлгээ анхааралтай сонгоорой

Хөмсөгний доод хэсгээр татах: эмнэлгээ сонгохдоо няхуур хандаарай. Бидний нүүр царайнд нүд нь хүний анхны сэтгэгдлийг тодорхойлдог маш чухал гадаад хүчин зүйлсийн нэг юм. Бодит статистик мэдээллээс харахад хүмүүсийн хамгийн их хийлгэдэг гоо сайхны мэс заслын хэсэг нь бас л нүд байдаг билээ.…

SH гоо сайхны мэс заслын эмнэлэгДэлгэрэнгүй →
"Хөмсөгний доод хэсгээр татах, дурангийн аргаар дух татах мэс засалд зөвхөн гоо зүйн зорилгоор хандаж болохгүй"
Духны өргөлт·Хөмсөг өргөлт2022.09.06

"Хөмсөгний доод хэсгээр татах, дурангийн аргаар дух татах мэс засалд зөвхөн гоо зүйн зорилгоор хандаж болохгүй"

[Чосэ Илбу] Дунд наснаас эхлэн насжилтаас шалтгаалсан бие махбодын янз бүрийн өөрчлөлтийг мэдэрч эхэлдэг бөгөөд нас ахих тусам хараа муудах, үе мөчний үрэвсэл, залуу байхад байгаагүй төрөл бүрийн харшил, дархлаа сулрах зэрэг өөрчлөлтүүд гарч, үүнээс болж сэтгэл гутрал, таагүй байдал үүсэж болзошгүй юм.…

SH гоо сайхны мэс заслын эмнэлэгДэлгэрэнгүй →
[Дэлгэрэнгүй]