Үндсэн агуулга руу шилжих

Medical Information

Анагаахын мэдээлэл

Духны өргөлт·Хөмсөг өргөлт2022.07.20

Дурангийн аргаар дух татах мэс засал: Урт удаан хугацаанд залуу насаа хадгалахыг хүсвэл

SH гоо сайхны мэс заслын эмнэлэг

Хөгшрөлт илт мэдэгдэж эхлэх үед ямар шинж тэмдгүүд ажиглагддаг вэ??

Үсний буурал болон үрчлээ,

Урьдынхаас эрс муудсан биеийн тамир тэнхээ зэрэг

Бие махбодод илрэх олон янзын өөрчлөлтүүдийг харж болно.

Он цаг улиран одож, өтлөлт ирнэ гэдэг нь

Толинд харах бүрт ямар нэгэн гунигтай мэдрэмжийг төрүүлдэг билээ.

Ялангуяа бидний нүүрэнд хамгийн хурдан хөгширдөг нүдний эргэн тойрон

Уян хатан чанараа алдвал нүд унжихад хүргэж,

Өдөр тутмын амьдралд тав тухгүй байдал үүсгэдэг.

Тиймээс манай эмнэлэг энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд

Дурангийн дух татах мэс заслын тусламжтайгаар залуу насыг тань хадгалж өгч байна.

Энэ нь хэрхэн хийгддэг, амжилттай болох нууц нь юу болохыг хамтдаа сонирхоцгоох уу?

Нас ахих тусам нүдний эргэн тойронд үүсэх үрчлээг татаж өгдөг

Дурангийн дух татах мэс засал нь үүнээс гадна ширүүн эсвэл унжсан хөмсгийг

Байгалийн мэт засаж залруулдаг давуу талтай юм.

Тиймээс зөвхөн гоо зүйн талаас төдийгүй

Нүд хэт унжсанаас болж харах талбай муудсан,

Унжсан сормуус нүд рүү хатгах, духаараа нүдээ нээх зэрэг

Өдөр тутмын амьдралын тав тухгүй байдлыг ч мөн шийдвэрлэх боломжтой.

Энэхүү ажилбарыг хийлгэхээр эргэлзэж буй хүмүүсийн дунд заримдаа

Зөвхөн засаж буй тодорхой хэсэгт л үр дүн илэрч,

Хиймэл, эвгүй харагдах вий гэж буруу ойлгох тохиолдол байдаг.

Гэвч энэ ажилбар нь зөвхөн тодорхой нэг хэсэг бус нүдний эргэн тойрныг хамтад нь татаж,

Байгалийн мэт залуу насаа эргүүлэн авчрахыг зорилгоо болгодог юм.

Тэгвэл энэхүү ажилбар нь хэрхэн хийгддэг вэ?

Эхлээд үсний шугам дагуу жижиг зүслэг хийсний дараа

Духны арьсыг хөндийлөн татах зарчмаар хийгддэг.

Ажилбар явагдах явцад алдаа гаргахаас сэргийлж

Зүссэн хэсэгт дуран оруулж, судас болон мэдрэлийн байршлыг хянан шалгадаг ба

АНУ-ын FDA-аас зөвшөөрөл авсан эндотайн хэмээх материалыг ашиглан

ясны туннель хийх аргаар хуулалт хийдэг бөгөөд

гэвч хүн бүрийн нүд, дух зэрэг арьсны зузаан болон онцлог нь харилцан адилгүй байдаг.

Үүний нэгэн адил унжилтын байдал болон бусад олон хүчин зүйлс нь

адилхан байх боломжгүй тул дурангийн дух татах мэс заслыг амжилттай хийхийн тулд

эдгээр хүчин зүйлсийг харгалзан үзэж, хувь хүн бүрт тохирсон аргаар төлөвлөгөө гарган

жигд хуулалт хийх нь чухал юм.

Сайжруулах явцад хуулалт хийх талбай томорвол

мэдрэл, судас зэрэг дотоод эд эсийн гэмтэл ихсэж, зүслэгийн хэмжээ ч өргөсдөг тул

өвчтөнд илүү их ачаалал, хүндрэл болж ирж болно.

Тиймээс хэрэв та уг мэс заслыг хийлгэх талаар эргэлзэж байгаа бол

арвин туршлага, ур чадвартай

эмнэлгийн баг хамт олонд хандахыг бид зөвлөж байна.

Мэс засал хийлгэхээсээ өмнө хэд хэдэн чухал хүчин зүйлсийг харгалзан үзэж,

амжилттай үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна.

Дээр дурдсанчлан тийм ч амар биш явцтай дурангийн дух татах мэс заслыг

олон хүн сонгодог шалтгаан нь гарцаагүй тодорхой үр дүнгийнх нь төлөө болов уу.

Арьсыг шууд татаж хуулах явцад

үр дүн нь илүү тодорхой харагдахаас гадна,

зүслэгийн хэсгийг нүдээрээ шууд харж, хянаж хийдэг тул

аюулгүйгээр, зовхины дээд хэсгийг ч давхар шийдэх боломжтой зэрэг

төрөл бүрийн үр дүнг үзүүлдэг тул насжилтаас үүдэлтэй үрчлээснээс болж

стресстэж буй хүмүүст сайн гарц шийдэл болж чадна.

Гэвч өмнө хэлсэнчлэн энэ үйл явцад нарийн нягт төлөвлөгөө гаргахгүй бол

төрөл бүрийн асуудал үүсгэж болох тул манай эмнэлэг дурангийн дух татах мэс заслыг хийхдээ

мэс заслын дараах явц зүгээр л сайн байсан ч гэсэн

системтэй дараах арчилгаагаар дамжуулан илүү хурдан эдгэрэх боломжийг олгохын тулд

мэргэжлийн эмнэлгийн баг бүрэлдэхүүн хувь хүний онцлогт тохирсон 1:1 нарийн хяналттай тусламж үйлчилгээг үзүүлж байгаагаас гадна,

төрөл бүрийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй тул

илүү аюулгүй бөгөөд найдвартай үр дүнг үзүүлж байна.

Эдгээрээс цөөхнийг нь танилцуулбал, нам температур болон тусгай долгионы урттай резонансын чичиргээт төхөөрөмж нь

эд эсийн гэмтэл бараг үгүй, хаван багатайгаар өдөр тутмын амьдралдаа хурдан эргэн ороход тусалдаг ба

"Везалиус" (Vesalius) төхөөрөмж болон

зүсэлтийн хэсгийг нүдээр шууд харж, нарийн ялгалт хийдэг тул

эд эс болон мэдрэлийн гэмтэл багатай, өвдөлт, цус алдалтыг бууруулдаг

Клавион Full HD дурангийн төхөөрөмж байдаг юм.

Хөөрхөн болж, залуу харагдахыг хүсэх нь хэнд ч төрдөг жам ёсны хүсэл юм.

Гэлээ гээд хувь хүнд тохирсон нарийн төлөвлөгөө гаргалгүйгээр

зүгээр л арьсыг татаж болохгүй шүү дээ?

Манай эмнэлэг нь өндөр ур чадвар болон ноу-хаудаа тулгуурлан

залуу насаа сэргээж, гоо үзэсгэлэнгээ эргүүлэн олж авахад тань туслан,

өвчтөн болон эмнэлгийн ажилтнуудын аль аль нь сэтгэл хангалуун байх үр дүнгийн төлөө үргэлж хичээн ажиллаж байна.

Үр дүн гарахгүй болов уу гэж санаа зовж байна уу?

Одоо энэ талаар дахин санаа бүү зовоорой!

Хүн бүрийн нүдний хэлбэр өөр өөр байдаг шиг

түүнд нь тохирсон аргыг олж өгөх болно.

Овортой харагдах төрх нь цаг хугацаа өнгөрснийг бэлгэдэж,

туршлагатай, уужуу тайван байдлыг илтгэх нь ч бий боловч

гадаад үзэмжинд ихээхэн анхаарал хандуулах болсон өнөө үед

өөрийгөө арчилж тордсоны гол бэлгэдэл болсоор байна.

Тиймээс толигор чанга арьстай, залуу харагдах дүр төрхийг бүрдүүлэх нь

өөртөө маш сайн анхаарал тавьж, өөрийгөө арчилсны гол бэлгэдэл хэмээн харагддаг билээ.

Цаг хугацаа өнгөрөх тусам улам унжиж буй үрчлээндээ санаа зовж байгаа бол

одоо цаашид бүү эргэлзээрэй.

Тэс өөр түвшний гоо үзэсгэлэнг бэлэглэхийн тулд

хийгдэх бүх үйл явцын эцсийг хүртэл хамтдаа байх болно.

Манай эмнэлэг 9-р шугамын Шиннонхён өртөөний 2-р гарцаас явган 3 минутын зайд байрладаг бөгөөд

бүх нийтийн амралтын өдөр болон бүтэн сайн өдөр амардаг ч

Ажил эрхэлдэг эсвэл цаг заваа уян хатан гаргах боломжгүй хүмүүст зориулан

Баасан гараг бүр оройн 21:00 цаг хүртэл шөнийн үзлэгээр үйлчилж байна.

асууж тодруулах зүйл байвал хэзээ ч хамаагүй утсаар холбогдож лавлаарай!

Манай эмнэлгийн баг хамт олон гэрэл цацарсан, найрсаг инээмсэглэлээр таны асуултад хариулах болно.

Үргэлжлүүлэн унших анагаахын мэдээлэл

Хөмсөгний доод хэсгээр татах: сорви үлдэхээс эмээх сэтгэлийг бууруулсан нарийн нямбай хандлага
Духны өргөлт·Хөмсөг өргөлт2025.10.27

Хөмсөгний доод хэсгээр татах: сорви үлдэхээс эмээх сэтгэлийг бууруулсан нарийн нямбай хандлага

Хөмсөгний доод хэсгээр татах: сорви үлдэхээс эмээх сэтгэлийг бууруулсан нарийн нямбай хандлага бүхий SH (Эс Эйч) гоо сайхны эмнэлэг байна. Сүүлийн үед толинд харахдаа "Нүд нэг л бүүдгэр харагдаад байна уу даа..", "Өмнөх шигээ байхаа болиод сэтгэл дундуур байна.." гэсэн мэдрэмж төрж байсан удаа бий юу? Цаг хугацаа өнгөрөх тусам нүүрний хамгийн эхэнд…

SH гоо сайхны мэс заслын эмнэлэгДэлгэрэнгүй →
Хөмсөгний доод хэсгээр татах мэс заслын эмнэлгээ анхааралтай сонгоорой
Духны өргөлт·Хөмсөг өргөлт2025.10.21

Хөмсөгний доод хэсгээр татах мэс заслын эмнэлгээ анхааралтай сонгоорой

Хөмсөгний доод хэсгээр татах: эмнэлгээ сонгохдоо няхуур хандаарай. Бидний нүүр царайнд нүд нь хүний анхны сэтгэгдлийг тодорхойлдог маш чухал гадаад хүчин зүйлсийн нэг юм. Бодит статистик мэдээллээс харахад хүмүүсийн хамгийн их хийлгэдэг гоо сайхны мэс заслын хэсэг нь бас л нүд байдаг билээ.…

SH гоо сайхны мэс заслын эмнэлэгДэлгэрэнгүй →
"Хөмсөгний доод хэсгээр татах, дурангийн аргаар дух татах мэс засалд зөвхөн гоо зүйн зорилгоор хандаж болохгүй"
Духны өргөлт·Хөмсөг өргөлт2022.09.06

"Хөмсөгний доод хэсгээр татах, дурангийн аргаар дух татах мэс засалд зөвхөн гоо зүйн зорилгоор хандаж болохгүй"

[Чосэ Илбу] Дунд наснаас эхлэн насжилтаас шалтгаалсан бие махбодын янз бүрийн өөрчлөлтийг мэдэрч эхэлдэг бөгөөд нас ахих тусам хараа муудах, үе мөчний үрэвсэл, залуу байхад байгаагүй төрөл бүрийн харшил, дархлаа сулрах зэрэг өөрчлөлтүүд гарч, үүнээс болж сэтгэл гутрал, таагүй байдал үүсэж болзошгүй юм.…

SH гоо сайхны мэс заслын эмнэлэгДэлгэрэнгүй →
[Дэлгэрэнгүй]