Давхраа засах давтан мэс засал нь анхны нүдний мэс заслаас илүү төвөгтэй байдаг
[Медикал Түдэй=Сэтгүүлч Гу Дун Хён] Нүд нь анхны сэтгэгдлийг тодорхойлдог чухал хэсэг бөгөөд өчүүхэн төдий өөрчлөлт хийхэд л хүний төрх эрс өөрчлөгдөх боломжтой байдаг. Иймээс нүдний хэлбэрийг өөрчлөх төрөл бүрийн гоо сайхны хагалгаанууд хөгжсөн бөгөөд ерөнхийдөө давхраа хийх, дээд зовхи, доод зовхи засах, нүд томруулах сэтгээ хагалгаа зэргээр засварлах боломжтой.
Давхрааны хагалгаа нь эдгээрээс хамгийн нийтлэг хийгддэг хагалгаа юм. Жижиг, давхраагүй нүдийг илүү том, тод харагдуулахын тулд хийдэг бөгөөд тухайн хүний зовхины хэлбэр болон өөхний хэмжээнээс шалтгаалан зүсэлттэй эсвэл зүсэлтгүй аргаар хагалгааг явуулдаг.
Давхрааны хагалгаа нь бусад гоо сайхны хагалгаатай харьцуулахад хагалгааны хугацаа болон эдгэрэх хугацаа богино, үр дүн нь өндөр байдаг тул үүнд хөнгөн хуумгай хандах тохиолдол олон байдаг. Гэвч хүн бүрийн зовхины арьсны зузаан, нүдний булчингийн хүч, нүдний орчмын ясны бүтэц, арьсны илүүдэл, нүүрний харьцаа, нүдний урт болон өргөн зэрэг олон төрлийн хүчин зүйлийг цогцоор нь харгалзан үзэх шаардлагатай тул өндөр ур чадвар шаардсан хагалгаа юм. Үүнээс үүдэн анхны нүдний хагалгаандаа сэтгэл хангалуун бус байж, давтан хагалгаанд орох хүмүүс цөөнгүй байдаг.
Нүдний гоо сайхны хагалгаа нь давхраа хийх, нүдний хэлбэр засах, сэтгээ хийх, нүдний доод өөх шилжүүлэн байрлуулах зэрэг олон төрөл байдаг тул өөрт хамгийн тохиромжтой, үр дүнтэй хагалгааны арга, явц, хагалгааны дараах арчилгаа, нарийн мэргэжлийн эмчийн эмнэлзүйн туршлага зэргийг нягт нямбай шалгах нь зүйтэй. Давтан хагалгаа хийхдээ анхны хагалгааны сэтгэлд хүрээгүй цэг болон бүтэлгүйтсэн шалтгааныг хамтад нь нарийвчлан шинжлэх шаардлагатай.

▲ Ким Сон Хүн захирал (Зураг = SH гоо сайхны эмнэлгээс өгөв)
Үүний тулд хагалгааны өмнө өөрийн хүсэж буй төрх, нүдний хэлбэрийг сайтар судалсны дараа нарийн мэргэжлийн эмчтэй зөвлөлдөн өөрт тохирох загвар, хагалгааны аргыг сонгох хэрэгтэй бөгөөд эмнэлзүйн туршлага, ноу-хау арвинтай гоо сайхны эмнэлгийг сонгох нь мөн чухал юм.
Эс Эйч (SH) гоо сайхны эмнэлгийн ерөнхий эмч Ким Сон Хүн “Давхрааны хагалгааны дараа арчилгаа, хяналтыг системтэй хийж байгаа эсэхийг ч мөн анхаарах нь зүйтэй” хэмээгээд “Хагалгааны дараах арчилгааны систем нь нүдний гоо сайхны хагалгааны амжилт, бүтэлгүйтлийг шийдэх нэгэн хүчин зүйл болдог тул арьс болон дотоод эд эсийн нөхөн сэргэлтэд туслах хагалгааны дараах арчилгааг ч бас анхаарч, сэтгэл ханамж өндөртэй хагалгаа хийлгэхийг хүсэж байна” гэж хэлэв.
[Хэвлэлийн мэдээ] Давхраа засах давтан хагалгаа анхны нүдний гоо сайхны хагалгаанаас илүү төвөгтэй байдаг
Эх сурвалж: Medical Today https://mdtoday.co.kr/news/view/1065596913552427